“Шонхор”-ууд илүү хүчирхэг байлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

“Шонхор”-ууд илүү хүчирхэг байлаа

Хойд Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лигийн есдүгээр долоо хоногийн үлдсэн нэг тоглолт Монголын цагаар өнөөдөр өглөө болж өнгөрлөө. Американ лигийн умард дивизоны дээд хэсэгт бичигдэж байгаа “Балтимор “Рейвэнс” Атлантад зочлон “Фалконс”-той улирлын ээлжит тулаанаа хийсэн нь энэ байлаа. Дараалан хоёр ялалт байгуулаад байсан “Фалконс” тоглолтыг удирдан Мэтт Райн, Жэсон Шейлинг нар 28 ярдаас тачдаун хийж, тоглолтыг эхлүүлсэн бол хоёрдугаар үеийн 12 дахь минут хүртэл Мэтт Брайнт хоёр удаа чөлөөт цохилт амжилттай болгон 13:0 гэсэн тэргүүллийг баг нь олж авчээ. Онооны энэ зөрүү шийдвэрлэх үе хүртэл хадгалагдсан боловч “Рейвэнс”-ийн куартэрбак Жой Флакко хоёр дараалсан тачдауны дамжуулалт өгснөөр баг нь анх удаа тоглолтыг тэргүүлж эхэлжээ. Гэвч 20 секунд орчим дутуу байх үед Мэтт Райн Родди Вайтэд мөн л тачдауны дамжуулалт өгснөөр талбайн эзэд 26:21 харьцаатай ялалт байгуулсан байна. Ийнхүү гурав дараалсан ялалт байгуулснаар “Атланта Фалконс” дивизоноо тэргүүлж эхэллээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж