“Пак-Ман vs Маргарито” – Оны шилдэг тулаан

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

“Пак-Ман vs Маргарито” – Оны шилдэг тулаан

Мэргэжлийн боксын энэ улирлын хамгийн шилдэг тулаанаар нэрлэгдэж байгаа Филиппиний тулаанч Мэнни Пэкьяо, Антонио Маргарито нарын тулаан болоход ердөө хэдхэн цаг үлээд байна. Тулаан орон нутгийн цагаар 13-нд, харин Монголын цагаар ням гаригийн өглөө Даллас хотын хөлбөмбөгийн баг болох “Каубойс”-ын цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Шилдэг менежерүүд идэвхтэй ажиллаж байсан боловч Филиппин улсын шилдэг тулаанчийн энэ удаагийн өрсөлдөгчөөр “Сайхан залуу” хочит Флойд Мейвезер JR-ыг байлгаж чадаагүй. Гэхдээ Антонио Маргарито хүндхэн учраа гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрч байгаа нь энэ тулааны нэр хүндийг өндөрт өргөж байна. Мэргэжлийн боксын долоон өөр жинд дэлхийн аварга цол хүртэн дээд амжилт тогтоогоод байгаа Мэнни Пакьяо өнгөрсөн хавар болсон сонгуульд ялалт байгуулснаар улсынхаа парламентийн гишүүн болоод байгаа. Тэрбээр улс төрийн амьдралд эргэж буцалтгүй орохын өмнө нэг тулаан хийхээр төлөвлөсөн нь Далласт болох тулаан юм.

Pacman хочит Пэкьяо энэ жил 31 настай, мэрэгжлийн боксын рингэнд нийт 56 тулаан хийж, 51 ялалт байгуулаад байгаа, эдгээрийн 38-д нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч байсан бол түүний өрсөлдөгч Мексик гаралтай Америк тулаанч Антонио Маргарито 32 настай, мэргэжлийн боксын рингэнд нийтдээ 44 тулаан хийж, 38 ялснаас 27 удаад нь хүнд цохилтоор ялж байжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж