Европын холбоо 2011 оны төсвийн өсөлтийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Европын холбоо 2011 оны төсвийн өсөлтийг хэлэлцэж байна

Европын улсуудын Засгийн газрууд Европын коммисстой ирэх жилийн төсвийн хэмжээний талаар маргаж байна. Герман болон Франц улсууд Дэвид Камероны санал болгосон дээд тал нь 2,9 хувийн төсвийн нэмэгдлийг дэмжиж байгаа 12 орны дунд байгаа юм. Гэхдээ Европын парламент зургаан хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгааг Европын коммисс дэмжиж байгаа юм.

Одоо талууд гурван долоо хоногийн дотор зөвшилцөлд хүрэх ёстой юм байна. Евро коммиссын зүгээс 130 тэрбум ам.долларыг төсөвлөх төсөл гаргаад байгаа аж. Гэвч Засгийн газруудын зүгээс энэ хэмжээг шаардлагагүй гэж үзэж байгаа ажээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж