
Айлчлалын үеэр Сингапур, Австрали улсын ерөнхий сайд нартай яриа хэлэлцээ хийж, Монгол Улсаас эдгээр улстай тогтоосон найрсаг харилцааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, техникийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцоно.
Айлчлалын үеэр Монгол-Сингапур, Монгол-Австралийн бизнесийн форум тус тус болох аж
Мөн Сингапурын Ли Кван Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын их сургуульд Монгол Улсын хөгжлийн асуудлаар лекц унших гэнэ. Мөн Марина Сандс урлагийн музейд зохиогдох Чингис хааны өв олон улсын үзэсгэлэнг нээнэ.
Австрали Улсад хийх айлчлалын үеэр хоёр тал хөдөө аж ахуй, боловсролын салбарын яамд хооронд болон Австралийн Үндэсний их сургууль, МУИС-хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Н.Бүжин