Энэтхэгийн үйлдвэрлэл буурч байна

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн үйлдвэрлэл буурч байна

Энэтхэг улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ есдүгээр сард өмнөх оны энэ үетэй харьцуулахад 4.4 хувиар өссөн нь капитал бүтээгдэхүүний үйлдвэрлэлт хэмжээ хоёр сар дараалан буурч байгааг харуулж байна. Засгийн газрын тайланд наймдугаар сард өсөлтийн хэмжээг өмнөх оны энэ үетэй харьцуулбал 5.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Уул уурхайн болон өргөн хэрэглээний барааны үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц эдийн засагчдын төлөвлөж байснаас даруй долоон хувиар бага байжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Синх улсынхаа эдийн засгийн өсөлтийг энэ онд 8.5 хувьд, 2011-2012 онд есөн хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Харин Холбооны санхүүгийн сайд Принаб Мухэржигийн хэлснээр аж үйлдвэрлэл буурч байгаа нь анхаарах томоохон асуудал болоод байна гэжээ.

Энэтхэгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ Хятадаас хол хоцроод байгаа нь аравдугаар сард Хятадын бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар өссөнийг харуулж байна гэж энэ долоо хоногт засгийн газраас гаргасан тооцоонд дурьджээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж