Чөлөөтийнхөн 20-нд Гуанжоуг зорино

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн 20-нд Гуанжоуг зорино

Энэ жил амжилт арвинтай байгаа чөлөөт бөхийн тамирчид Азийн наадмын бэлтгэлдээ нэлээд эртнээс гарсан. Өнөөдөр нээлтээ хийж байгаа 16 дахь удаагийн Азийн наадамд чөлөөт бөхийн шигшээ 17 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэж байна. Үндэсний шигшээ багийн хувьд МҮОХ-ны Спорт, анагаах ухааны төвд байрлан, бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.

Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн нь хуваарь ёсоор энэ сарын 22-нд эхлэх бөгөөд 21-нд нийт тамирчдын жингийн үзлэг болох юм. Харин Монголын шигшээ баг тамирчид 20-нд хилийн дээс алхах ажээ. Энэ удаагийн Азийн спортын их наадамд манай улсаас ОУХМ Г.Мандахнаран, Ж.Чулуунбат нараар ахлуулсан эрэгтэй долоо, эмэгтэй дөрвөн тамирчин эх орноо төлөөлөн оролцоно. Шинэхэн дэлхийн аварга С.Батцэцэгийн хувьд дэлхийн аваргад оролцсоноосоо хойш  бэлтгэл хийгээгүй учир Азийн наадмыг өнжихөөр болсон байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж