Рианна шилдэг синглийн эзнээр шалгарав

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Рианна шилдэг синглийн эзнээр шалгарав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дуучин Рианна Английн хөгжмийн түүхэнд нэгэн шинэ амжилт тогтоожээ. Тэрбээр Английн шилдэг синглийн жагсаалтыг таван жил дараалан тэргүүлснээр энэхүү дээд амжилтын эзнээр нэрлэгджээ.

    Түүний "What"s My Name?" дуу нь өнгөрсөн долоо хоногийн шилдэг синглийн жагсаалтыг тэргүүлжээ. Энэхүү дуу нь түүний өнгөрсөн онд гаргасан Loud цомогт багтсан юм.

    Мөн уг цомогт багтсан "Only Girl (In the World)" сингл нь арваннэгдүгээр сард худалдаанд гарснаасаа хойш Английн болон Америкийн чартуудад тэргүүлж байсан ба Loud цомог нь 900 мянган хувь борлогдоод байгаа юм.

    Өдгөө 22 настай Барбадосын дэггүй гүнж  2009 онд “Run This Town”, 2008 онд “Take A Bow”, 2007 онд “Umbrella” синглээрээ шилдгийн жагсаалтыг тэргүүлж байжээ.
    Таван жил дарааллан шилдгийн жагсаалтыг тэргүүлж байсан тохиолдол өмнө нь нэг удаа л гарч байжээ. Тэр нь алдарт дуучин Элвиз Пресли бөгөөд тэрбээр 1957-1963 онуудад дарааллан шилдгийн жагсаалтыг тэргүүлж байжээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж