Юрген Клинсман Америкт

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Юрген Клинсман Америкт

Бундеслигийн алдарт “Байерн Мюнхэн” клубын экс-дасгалжуулагч Юрген Клинсман шинэ албан тушаалд очжээ. Тэрбээр Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн “Торонто” клубт зөвлөхөөр ажиллах болсон байна. Түүнд Их гүрний лигт зөвлөхөөр ажиллах хангалттай ур чадвар бий гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Клинсман 1980, 90-ээд оны үед Германы сор болсон хөлбөмбөгчдийн нэг байсан төдийгүй шигшээ багаасаа эхлээд Бундеслигийн  топ клубыг ч дасгалжуулж байсан туршлагатай.

Жил орчим амарсны эцэст тэрбээр Америкийн лигт зөвлөхөөр ажиллах болсноо албан ёсоор мэдэгдлээ. Түүний ур чадварт тун их итгэж байгаагаа ч Maple Leafs Sport Entertainment-ын захирал Том Анселми “Хэн нэгнийг ажилд авахдаа гол нь биш. Хамгийн чухал нь багийн дэд бүтцээ бүхэлд нь сайжруулмаар байгаа юм. Харин энэ хүн бидний хүслийг биелүүлж чадна гэдэг итгэлтэй байна. Баг шиг баг бүрдүүлнэ гэдэг асар том философи” гэсэн байна. Харин Юрген Клинсманы хувьд буурь сайтай хамт олонтой нэгдэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлжээ. “Миний эргэн тойронд ажиллах хүмүүс бүгд туршлагатай. Хамгийн багадаа л дөрвөн жил ажилласан хүмүүс байна” гэжээ. Шинэ улирлын тоглолт эхлэхээс өмнө тэрбээр Maple Leafs Entertainment-ын үйл ажиллагаанд үнэт зөвлөгөө өгөхөөр болжээ.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж