“Ньюкастл”-ын менежер тоглогчоо өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

“Ньюкастл”-ын менежер тоглогчоо өмөөрөв

“Ньюкастл” клубын хагас хамгаалагч Жое Бартон тоглолтын үеэр бүдүүлэг аашилсныхаа хариуд Английн хөлбөмбөгийн холбооноос банга хүртсэн. Гэлээ ч энэ шийдвэртэй клубын удирдлагууд санал нэгдэхгүй байна.  Багийн дасгалжуулагч Крис Хьютон хэлэхдээ, “Би тухайн үйл явдлын бичлэгийг дахиж үзсэн. Жое Бартон гар далайсан шалтгааныг ч ойлгож байна. Ер нь манай тоглогчид сэтгэл хөдлөлөө нэг их ил гаргаад байдаггүй. Харин Бартон энэ удаад өөрийгөө барьж чадсангүй. Манай баг талбай дээрээ бага зэрэг асуудалтай тоглоод байгаа. Гэхдээ тун удахгүй бүх зүйл сайнаар эргэнэ гэж бодож байна” гэжээ.

Английн Премьер лигийн 11-р тойрогт “Ньюкастл” талбай дээрээ “Блэкбурн”-д 2:1 харьцаатай хожигдсон юм. Жое Бартоны хувьд эсрэг багийн тоглогчдоо гар хүрсэн гэх шалтгаанаар ирэх гурван тоглолтод оролцох эрхээ хасуулаад байна.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж