Жүдогийн шүүгчдийн семинар өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Жүдогийн шүүгчдийн семинар өндөрлөлөө

Дэлхийд чансаагаараа эхний 10-т багтдаг Олон улсын А зэрэглэлийн шүүгч, Чехийн иргэн Владимир Хенетка Монголын Жүдо бөхийн холбооны урилгаар манай улсад ирж, Монголын жүдо бөхийн шүүгч нарын дунд дөрөв хоногийн хугацаанд сургалт явууллаа. Семинарын гол зорилго нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй жүдо бөхийн шүүлтийн арга барилыг цаг алдалгүй нэвтрүүлэхэд чиглэгдсэн юм. IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос томилогдсон ирсэн Чехийн мэргэжилтний удирдан явуулсан семинарт хот, хөдөөгийн шүүгч нар хамрагдсан бөгөөд өнөөдөр семинар хөшгөө хааж, шүүгч нарт сертификатыг нь гардуулан өгчээ.
 
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж