Дэвид Хэй: Харрисон ганц минут л тэсэх байх

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Дэвид Хэй: Харрисон ганц минут л тэсэх байх

Английн Манчестер хотноо маргааш орой WBA холбооны аваргын төлөөх тулаан Дэвид Хэй, Одли Харрисон нарын хооронд болох билээ. Дэвид Хэй өнгөрсөн жил энэхүү цомыг Оросын Николай Валуевыг буулган авснаар хүртсэн бөгөөд дараа нь Америкийн тулаанч Жон Руизийг ялж, аваргын бүсээ хамгаалж байсан юм. Дэлхийн аваргын бүсээ хамгаалах хоёр дахь тулаанаа хийх гэж буй Хэй маргаашийн тулааныг “ганц минутын наргиа байх болно” хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Одли Харрисоны эсрэг би шилдэг тулаан хийхээр бэлтгэж байна. Түүнийг ч гэсэн бүхнээ дайчлан тулалдаасай гэж хүсч байна. Олон нийтэд зарлахад, хүмүүс энэ тулааныг 3D-ээр үзэх болно. Харин би тэднийг нэг минутаас хэтрэхгүй хугацаанд зугаацуулах болно” хэмээжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж