
АНУ-ын WTI маркийн нефтийн үнэ баррель нь 88 ам.доллараас давсан байсан бол өчигдөр 87,81 ам.доллар болж буурчээ. Харин Лондоны бирж дээр Брент нефтийн үнэ 15 центээр унаж, 88,81 ам.доллар болж, 89,70 ам.доллараас уналаа.
Баррель газрын тосны үнэ сүүлийн саруудад 70-85 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа билээ.
БНХАУ-ын аж үйлдвэрлэл өнгөрсөн сард 13,1 хувиар өссөн юм. Ингэснээр тус улсын нефтийн хэрэглээ өдрийн 8,92 сая баррель болсон байна. Хятад нь шатахууны хэрэглээгээр дэлхийд хоёрдугаарт ордог юм. Шатахуун экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК ирэх жилд дэлхийн нефтийн хэрэглээ 310 мянган баррелиар өсч, өдрийн 86,95 сая баррель болно гэж тооцоолсон нь цаашид хар алтны үнэд нөлөөлөх нь тодорхой болоод байна.
Э.Очирт