“Victoria’s Secret”-ын шоу боллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

“Victoria’s Secret”-ын шоу боллоо

Дэлхий даяар олон мянган сүлжээ дэлгүүртэй, жил бүр 400 сая каталог гаргаж, тэрбум тэрбумын орлого олдог “Victoria’s Secret” үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг алдарт шоугаа мягмар гаригт зохион байгууллаа.

Шоуг сахиусан тэнгэрүүдийн нэг супермодель Adriana Lima хоёр сая ам.долларын үнэтэй Fantasy хөхний даруулгаа өмсөн тайзнаа алхаж нээсэн байна. Италийн үнэт эдлэл зохион бүтээгч Дамианитай хамтран бүтээсэн уг хөхний даруулга нь 3000 ширхэг 142 каратын цагаан алмаз, молор болон индранил чулуу шигтгэсэн бөгөөд зургаан хүн 1500 цагийн хугацаанд гараар нямбайлан урласан байна.

Adriana Lima охиноо төрүүлээд нэг жил болж байгаа ба төрснөөсөө хойш анх удаа загварын тайзнаа гарч байгаа нь энэ юм.

Мөн уг шоунд дуучин Кети Перри ая дуугаа өргөсөн байна.


Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж