Энэ удаагийн хурлын гол зорилго нь валют болон гадаад худалдааны тэнцвэртэй байдлыг бий болгоход чиглэж байгаа билээ. Түүнчлэн эдийн засгийн бус хямралд өртсөн улсуудад анхаарал хандуулах нь хурлын бас нэг чухал асуудал болж байна.
НҮБ-ын Нарийн бичгийн дарга Бан Ки Мүн баасан гаригт хурлын үеэр аюул, гамшиг нүүрлээд байгаа улс орнуудад тусламжийн гараа үргэлжлүүлэн сунгахыг цугласан гүрнүүдийн төлөөлөгчдөд уриална гэдэгт НҮБ найдаж байна.
Хурлын үеэр хамгийн их маргаан дэгдээсэн улсууд нь Хятад болон Америк улс байлаа.
Хятад улсын хувьд улсынхаа мөнгөн дэвсгэртийг зохиомлоор үнэгүйдүүлж, өөрийн гадаад худалдаанд ашигтай байдлыг авчирсан хэмээн шүүмжлүүлсэн бол АНУ-ын хувьд улсынхаа эдийн засгийг тогтворжуулахын тулд 600 тэрбум ам.долларыг эдийн засагт нэмж оруулсан нь мөн бусад улсын шүүмжлэлийн бай болж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хятад улсыг яаралтай мөнгөн дэвсгэртийнхээ ханшийг чангаруулах арга хэмжээ авахыг зөвлөж, АНУ-г цаашид дэлхийн эдийн засгийн тэнцвэрт байдлыг тодорхойлогч гүрэн хэвээр байх болно гэдгийг онцлон хэлжээ. Энэ мэтээр Их 20-ийн ээлжит хурал ширүүхэн өрнөж байна.
Гэвч зарим шинжээчдийн таамаглаж байгаагаар энэ удаагийн хурал дорвитой үр дүнд хүрэхгүй гэж үзэж байгаа ажээ.