Д.Сүрэнхор Дээд шүүхэд хандлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхор Дээд шүүхэд хандлаа

Улсын мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт буруутгагдсан Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын өмгөөлөгч н.Алтанцол  Д.Сүрэнхорд оноосон ялыг эргэн харах хэрэгтэй гэж үзэж Улсын дээд шүүхэд ханджээ.

Д.Сүрэнхорын давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч сарын 21-нд нийслэлийн  Шүүхэд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Түүнийг  албан тушаалаа урвуулан ашиглаж улсад  91.3 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 150.3-аар  зүйлчилсэн хэргийг хянан  хэлэлцэж  жирийн дэглэмтэй хорих  ангид дөрвөн жилийн хорих ялын биеэр эдлэх шийдвэр  гаргасан. Түүнийг Зайсан дахь дамжин өнгөрүүлэх хорих 401-р анги руу шилжүүлсэн ч Дээд шүүхэд хандах эрх нь хэвээр  байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж