БНХАУ-аас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юй Хуняогийн бүрэн эрхийн хугацаа дуусч эх орондоо буцжээ. Түүний оронд Сингапурт суугаа БНХАУ-ын Элчин сайдын яаманд зөвлөх байсан ноён Ван Шиелун Монгол Улсад БНХАУ-аас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон байна. Тэрбээр энэ сардаа багтаж Монгол Улсад ирэх аж. Шинээр томилогдох элчин сайдад хандан Юй Хуняо хэлэхдээ “Монгол Хятадын найрамдалт харилцааг улам хөгжүүлж, Транзит тээвэр, уул уурхай, МАА-н бүтээгдэхүүн эксплотлох чиглэлэээр хамтарч ажиллана гэдэгт итгэж байна” гэжээ. Түүнчлэн эх орондоо очоод хаа ч ажилласан Хятад Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахын төлөө хичээн ажиллахаа амалсан байна.
С.Отггон