
Улсын мөрдөн байцаах газар өнгөрсөн онд хар тамхи хил давуулан худалдаалдаг сүлжээг илрүүлсэн юм. Ойролцоогоор 40 гаруй хүн холбогдох уг хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүд өөрсдөө тээвэрлэхээс гадна бусдыг ятгаж хар тамхи зөөвөрлүүлснийг тогтоожээ. Гэвч дээрх 40 гаруй хүний зарим нь Хятад руу гарсан, тус улсын хууль хяналтынханд баригдсан байж болзошгүй гэнэ. Тиймээс БНХАУ-ын хуулийн байгууллагад албан бичиг илгээн, хариуг нь хүлээж байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр хар тамхи хил дамнуулан зөөвөрлөдөг сүлжээнд хятад иргэд ч багтдаг бололтой.
С.Сүрэн