Зомгол болтлоо шидэгдсэн Lamborghini Gallardo-гийн жолооч амьд vлджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Зомгол болтлоо шидэгдсэн Lamborghini Gallardo-гийн жолооч амьд vлджээ

Дараах
зурган дээрх 40 настай Richard Holt гэгч эр бол єнгєрєгч 10-р сарын
23-нд Texas Mile-ийн уралдаан дээр єєрийн 1900 морины хvчтэй, давхар
хєдєлгvvрт Lamborghini Gallardo маркын машинтайгаа єндєр хурдтайгаар
давхиж яваад осолдсон ч ид шидийн гэмээр тохиолдлоор єєрєє амьд vлдэж
чадсан азтай эр. 150.000 гаруй фунт стерлингээр vнэлэгдэх энэ машин
бvрэн сvйрсэн бєгєєд машины эзэн 378 км/цаг хvртэл хурдалж явсан
машиныхаа хурдыг сааруулахаар тоормозоо гишгэж, машиныхаа шvхрийг дэлгэх
vед машин нь хажуугийн хvчтэй салхинд тэнцвэрээ алдан онхолджээ.
Уралдааны зам дээр хар хурдаараа давхиж явсан улбар шаргал єнгийн
Lamborghini Gallardo машин агаарт хєєрч шидэгдмэгц аюулгvйн багийнхан
осол болсон газарт очсон ба хєл нь хавчуулагдан хєдєлж чадахгvй байсан
Richard-ыг гаргасан ч гайхалтай нь тэрбээр огтхон ч гэмтэж бэртээгvйгээр
барахгvй осол болсон газарт юу ч болоогvй мэт алхаж байсан байна.
Yхэхэд тун ойрхон байсан тvvнийг машины их бие, спорт суудал, airbag
буюу аюулгvйн дэр нь аварчээ. Энэхvv машиныг бvтээгчид нь цагт 420
км/цаг хvртэл хурдлах боломжтой гэж дvгнэдэг байна. Richard-ын энэ хурд
нь энэ машины хувьд хамгийн их хурдалдсан тохиолдлуудын нэгд тооцогдож
байгаа юм.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж