Хүүхдүүдийг баярлуулав

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийг баярлуулав

Тус аймаг дахь “Хас” банкны салбар, “Хөгжлийн алтан сан” төрийн бус байгууллага, эмзэг гэр бүлийн хүүхдэд туслах, онцгой авьяас билэгтэй хүүхдийг дэмжихэд тусламж дэмжлэг үзүүлдэг уламжлал тогтоожээ. Саяхан хөгжлийн бэрхшээлтэй хэвтрийн буюу саажилттай гурав, хэл ярианы бэрхшээлтэй нэг, бүтэн, хагас өнчин хоёр хүүхдийн орон гэрээр очиж зарим хувцас, хичээлийн хэрэглэл болон гарын бэлэг өгчээ. Тэдгээр хүүхдүүд аймгийн хүүхдийн төлөө хэлтсийн дэргэд байгуулсан “Хамтдаа хөгжицгөөе” клубт хамрагддаг аж.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж