“Мамма миа” мюзикл кино нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

“Мамма миа” мюзикл кино нээлтээ хийнэ

“Universe best Songs-2010” фестивалийн шилдэг оролцогчдын тоглосон “Мамма миа” мюзикл уран сайхны кино энэ сарын 26-нд нээлтээ хийх гэж байна.  Энэ кинонд шилдэг 25 оролцогчдоос шалгаруулж авсан 12 оролцогч тоглосон бөгөөд  гол дүрд фестивалийн ялагч Б.Жавхлантөгс, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Т.Хулан, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Ө.Уянга, нэвтрүүлгийн хөтлөгч Э.Гантулга, жүжигчин, бүжигчин О.Ган-Очир нар тогложээ. О.Ган-Очирын хувьд киноны бүх бүжгийг дэглэсэн бөгөөд өөрөө гол дүрд тоглож байгаа юм. Кино “Universal Pictures” компанийн “Мамма Миа” киноны зохиолоор хийсэн бөгөөд зураг авалтыг Тэрэлжид хийжээ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж