
Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр өнөөдөр говийн бүс нутгаар салхи секундэд 7-12 метр, зарим үед секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн зүүн хагаст цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн бүс нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, томоохон голуудын сав газраар 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, баруун болон говийн бүс нутгаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.