Хаврын сонгодог бэлэг

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Хаврын сонгодог бэлэг

Монгол залуус та бүхэндээ уудам эх оронд минь ирж буй урин хаврын мэндийг дэвшүүлье. Амжилтаараа ялгарч яваа залуусын илэрхийлэл болсон СОНГОДОГ үйлчилгээ зүгээр л хавар цаг ирж буйг тохиолдуулан нийт хэрэглэгчдээ 3.000 төгрөгийн задгай хэрэглээг бэлэглэж байна. Энэ эрхийг СОНГОДОГ-ийн хэрэглэгч та сүлжээ харгалзахгүй яриа, мессеж, дата гэх мэт аль ч төрлөөр ашиглах боломжтой.

Мөн зөвхөн СОНГОДОГ үйлчилгээний хэрэглэгчид эдлэх боломжтой онцгой эрх болох VIP menu-г Монголын ТОП компаниудтай хамтран нэвтрүүлээд байгаа билээ. СОНГОДОГ үйлчилгээний хэрэглэгч та VIP менюг ашиглан “Sky Resort”, “Big bowling”, “Orchlon club”, “Irish” pub зэрэг үйлчилгээний газрууд болон “Naran electronics”, “Goyo” брэндийн дэлгүүрүүдээр 3-30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Сүлжээний гишүүн компаниудын тоо нэмэгдсээр байгааг дуулгахад таатай байна.

Дашрамд тайлбарлахад VIP menu нь тус бүр ялгаатай нууц кодтой бөгөөд хэрэглэгч уг кодыг дээр дурдсан байгууллагуудын ажилтанд харуулаад л хөнгөлөлтөө эдлэх боломжтой.  Энэхүү  программ нь хэрэглэгчийн сим карт дээр суугддаг тул хэрэглэгч гар утсаа сольсон ч уг менюг ашиглан хөнгөлөлт эдлэх боломжтой гэсэн үг юм. VIP menu-г хэрэглэгчдийн сим карт дээр  суулгаж байгаа бөгөөд  сим картны төрлөөс хамаарч зарим тохиолдолд суугаагүй байх магадлалтай. Хэрэв таны сим дээр суугаагүй бол Юнителийн лавлах төврүү холбогдож дугаараа хэлэн суулгуулах, эсвэл Юнителийн аль нэг салбар дээр авч ирж VIP menu-гээ суулгуулаарай.

Шинэ бүхний эхлэл болсон хавар цаг танд улам их амжилтыг авчрах болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж