Шар өвчний тохиолдол 716 гараад байна

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Шар өвчний тохиолдол 716 гараад байна

Өвөрхангай аймгийн Нийгийн эрүүл мэндийн салар зөвлөлийн өргөтгөсөн хурал 30 минутын өмнө боллоо. Хурлаар халдварт шар өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай хэлэлцсэн юм.

Сүүлийн гурван сард тус аймагт нийт 716 халдварт өвчин гараад байгаагийн 163 нь Гепатит А вирус гэх халдварт шар өвчин байна. 11 сар гарсаар 11 тохиолдол илрээд байгаа ба 57.8 хувь нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг хамарчээ. Сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо ихсэх хандлагатай байгаа тул зөвлөлийн хурлаар хэлэлцэж, аймгийн Засаг дарга халдварт шар өвчний тархалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлын бүрэлдэхүүнийг шуурхай ажлын төлөвлөгөөг бхэрэгжүүлэн, цаг алдалгүй шуурхай авч ажиллахыг сумдын Засаг дарга, НЭМСЗ-ийн дарга нарт үүрэг болголоо.  Мөн сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ундны усны саваа угааж, ариутгах, бие засах газар, бохир усны цооногт цэвэрлэгээ, халдваргүйтэл хийх өдөр болгон хэвшүүлэхийг даалгалаа.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж