Сингапур Малайзыг ардаа орхиж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Сингапур Малайзыг ардаа орхиж байна

Малайзаас салснаас хойш 45 жилийн дараа Сингапур улсын эдийн засаг хөршийнхийгөө давж гарах хэмжээнд очсон байна. Тус улсыг тусгаар тогнолд хүргэсэн Зөвлөх сайд Ли Куан Юв энэ талаар ярьж байхдаа нүдэндээ нулимстай байлаа.

Сингапурын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ онд 15 хувиар өсч, 210 тэрбум ам.доллар хүрэх юм. Харин тус улсаас газар нутгийн хэмжээнд 478 дахин том Малайзийнх долоон хувиар өсч 205 тэрбум ам.доллар болох юм. Хоёр улсын хувьд ирэх оны хоёрдугаар сард 2010 оны тайланг гаргах билээ. Түүнчлэн Сингапур гадаад валютын солилцооны хувьд дэлхийд дөрөвдүгээрт ордог болжээ. Хэмжээгээрээ Нью Йорк хотоос ч жижигхэн, ямар ч газрын баялаггүй цорын ганц улс болох Сингапурын эдийн зсаг 1965 оноос хойш 189 дахин өргөжиж, нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээ 36,537 ам.доллар болсон юм. Харин энэ хугацаанд Малайзийн эдийн засаг гурав дахин бага хурдаар хөгжиж, ДНБ-ийн хэмжээ 6975 ам.доллар болоод байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж