Ж.Бямбадоржийг ХЭҮК-ын даргаар томиллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Ж.Бямбадоржийг ХЭҮК-ын даргаар томиллоо











УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж,
Хүний эрхийн үндэсний
комиссын гишүүнээр томилогдоод байсан Ж.Бямбадоржийг гишүүдийн 98 хувийн
саналаар тус комиссын даргаар томиллоо. Уг хуралдаанд нийт 51 гишүүн оролцсоноос
50 нь Ж.Бямбадоржийг Хүний эрхийн үндэсний комиссын даргаар томилохыг зөвшөөрч,
гагцхүү УИХ-ын гишүүн Л.Гантөмөр татгалзсанаар энэхүү тогтоолыг баталлаа.

Мөн Ж.Бямбадоржийг
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээс чөлөөллөө. УИХ-ын чуулганы үдээс өмнөх
хуралдаан завсарлаад байсан тэр хугацаанд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо
хуралдаж, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр томилогдоод байсан
Ж.Бямбадоржийг даргаар нь томилох асуудлыг авч хэлэлцээд олонхиороо гар өргөн
дэмжсэнийг УИХ-ын чуулганаар ийнхүү дэмжиж баталсан юм. Ингэснээр УИХ-ын
үдээс өмнөх хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр томилогдож
байсан Ж.Бямбадорж нь үдээс хойшхи хуралдаанаар дарга нь болж, батлагдлаа.

Г.Дарь

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж