Их сөгнөөн залуусыг доргиов

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Их сөгнөөн залуусыг доргиов

Их хотын доргио залуус Их сөгнөөнд хошуурч байна. “М-Си-Эс”-ийн Их сөгнөөн шар айрагны баяр зохион байгуулж залуусыг доргиож байгаа нь. Дэлхийн брэнд “Тайгер”, Монголын брэнд “Сэнгүр”, “Жалам хар”-ыг үйлдвэрлэгч Монголын том компани шар айрагны баяр зохион байгуулж байгаа болохоор шинэхэн шингэн талх сөгнөж, жинхэнэ доргио шар айрагчид цуглаж байна. Шар айрагны баярыг хөгжөөнт тэмцээн, доргио тоглолт, сюрпризгүйгээр төсөөлөхийн аргагүй. Их сөгнөөнд “Харанга”, “Хурд”, “Лемонс”, “А.sound”, “Lumino”, “L guards”, “Mohanik”, “Motive”, “Эргэн дурсахуй” хамтлагууд ая дуугаа өргөж буй. Өчигдөр л гэхэд “Харанга” хамтлагийнхан Баянгол рестораны шар айрагны баярт ирж, ая дуугаар өргөн, залуусын цөсийг хөөргөж, Баянголыг “нураах” шахав.

Шар айрагны баяр таван өдрийн турш Баянгол, Улаанбаатар ресторанд болж байгаа. Өнөөдөр, маргааш шар айрагны баяр үргэлжилнэ.

А.АНУ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж