МАН-ыг шүүхэд өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

МАН-ыг шүүхэд өгнө гэв

МАХН-ын удирдлагууд өнөөдөр  мэдээлэл хийж тус намын үйл ажиллагаанд саад учруулж буй  МАН-ын гишүүн У.Хүрэлсүх нарт  хариуцлага тооцож шүүхэд өгөх болсноо мэдэгдлээ. Учир нь МАХН саяхан намынхаа Онц их хурлын үеэ намынхаа  нэрийг Улсын бүртгэлийн газар бүртгүүлэхээ зарласан. Гэвч өнөөдрийг хүртэл нэрээ авч чадаагүй гэнэ. МАН-аас МАХН-тай холбоотой юм бүхэн тус намын өмч гэж мэдэгдсэн нь хуульд нийцэхгүй гэсэн байр суурьтай байгаагаа МАХН-ын  удирдалгууд  хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Нэгэнд бүртгэгдсэн МАХН-ын нэрийг Улсын Дээд шүүх ч бүртгэх ёстой гэж үзэж байгаа аж.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж