Амжилт олохын тулд ашигтай ажилла

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Амжилт олохын тулд ашигтай ажилла

Амжилтанд хүрэх хүн шаргуу ажиллахыг боддог. Өөр зүйлд сатааралгүй их ажил амжуулах амаргүй. Ялангуяа яаралтай хирнээ үнэлгээ бага ажлууд өдрийг авах нь бий. Дийлэнх эрчүүд олон цагын хүнд ажлыг өөрийгөө шахан цагийг нь тулгаж дуусгадаг. Их ажил хийхэд муу зүйл байхгүй ч хийх ёстой ажлаа л хийх нь  зөв. Харин танд их ажил хийх биш харин ашигтай ажилла гэж хэлмээр байна. Та 80/20 аргыг туршаад үзээрэй.
Энэхүү 80/20 зарчим нь 20 хувийн чармайлтаар 80 хувийн үр дүн гаргах явдал юм. Үүнийг “парето”-ын зарчим гэдэг бөгөөд Италийн математикч Вилфредо Паретогын нэрээр нэрлэж өнгөрсөн зуунаас хэрэглэгдэж эхэлжээ. Парето тухайн үед Италийн нутаг дэвсгэрийн 80 хувийг нийт хүн амын 20 хувь нь эзэмшиж байгааг тогтоожээ. Мөн түүний буурцагны тариалангын талбайн 20 хувь нь л  түүний ургуулсан буурцагны 80 хувыг эзэлжээ.
Парето зарчим нь  бага зүйлийг ч ашигтай зарчуулж болохыг харуулдаг юм. Үр дүн авчрах зүйл дээр илүү анхаарч, жаахан дэмжсэнээр  бид асар их ашиг олж болно.  Ажил дээр ч мөн ялгаагүй энэ зарчим үйлчилдэг. Хүнд ажлыг нугалахын тулд та нүцгэн гараараа хана байн байн нүдэх хэрэггүй. Амжилт олохын тулд хамгийн үр ашигтай замыг харж, хөдлөх хэрэгтэй.

Гол ажил:

20/80 зарчмын хамгийн чухал нь гол ажлаа тодорхойлох явдал. Гол ажил, гол зорилго юу вэ? Ажил  болгонд  өдөр тутмын аар саар, жижиг зүйлс хийх шаардлага гардаг ч хамгийн чухал гол ажил хэвээрээ байж байдаг. Гүйцэтгээгүй бол компани болон үйлчлүүлэгчдээс гомдол ирдэг. Зөв зүйтэй хийсэн зүйл таныг сайн ажиллаж байгааг харуулдаг. Тэрнээс их ажилласнаар биш. Таны ажлаа хийж байгааг дарга тань хараад юу гэж бодно гэж? Түүнд тоо хэмжээ чухал гэж бодож байна уу ? Үгүй. Тэр таны хэр хариуцлагатай ажиллаж байгааг л сонирхоно. Ажлаа 20/80 зарчмаар хуваарил. Хэрвээ та дарга бол гол ажлаа хэзээ ч бусдад бүү даалга. Хэрэв ажилтан бол бүх ажлаа амжуулах гэж зүтгэх хэрэггүй. Гол ажлаа сайн гүйцэтгэсэн бол үндсэн ажлынхаа 80 хувийг ардаа орхисон гэсэн үн. Энэ л хамгийн чухал.

Аар саар жижиг зүйлсийг орхи:

Хэрвээ танд ажлаа бүгдийг нь амжуулах цаг байхгүй бол аар саар жижиг зүйлсийг зүгээр л хаячих  хэрэгтэй. Бидэнд хоолойгоор татсан ажилтай үе байнга гардаг. Энэ үед алийг нь хийж дуусгах ёстой мөн алийг нь түр хойш нь тавих вэ гэдгийг шийдэх хэрэгтэй болдог. Тухайлбал худалдагчийн хувьд нийт үйлчлүүлэгчдийнх нь дөнгөж 20 хувь нь л нийт орлогын 80 хувыг оруулдаг. Энэ хүмүүс бол хамгийн үнэ цэнэтэй худалдан авагчид.Түүнд хоёр дуудлага ирсэн байна гээд төсөөлье. Нэг нь хамгийн сайн үйлчлүүэгч, нөгөө нь энгийн худалдан авагч. Хэн рүү нь хамгийн түрүүнд буцаж залгах нь ойлгомжтой. Хэрэв ямар нэг санамсаргүй шалтгаанаар дээрх хоёр дуудлагыг мэдэхгүй өнгөрөөвөл худалдагч гол аждаа гүйцэтгэж чадахгүй өнгөрч байгаа хэрэг. Хамгийн чухал ажлаа эхэлж дуусга.

Бага хугацаа, ашигтай үр дүн:

Дээрх худалдагчын жишээ хамгийн энгийн нь. Худалдагчид хамгийн түрүүнд сайн үйлчлүүлэгчидтэйгээ харьцдаг. Энэ зарчим ажил дээр ч мөн адил үйлчилнэ. Нийт ажилчдын 20 хувь ажлын 80 хувыг нугалдаг. Үүнийг  хэрэгжүүлэхийн тулд өдрийн аль цагт хамгийн үр бтээлтэй ажиллаж чаддагаа олж мэд. Бусад үед нь чөлөөтэй байж болно. Хэрвээ өдрийн хамгийн үр бүтээлтэй цагынхаа 20 хувьд  хамгийн чухал ажлынхаа 20 хувыг нугалаад байвал та арван өдрийн дотор ажлынхаа ард гарах болно

Хэрвээ та илүү ихийг бүтээх гэж улам шаргуу ажиллаж байгаа бол Паретогын зарчмыг дагаад үзээрэй. Ямар нэг зүйл биш хамгийн чухал зүйлээ маш сайн гүйцэтгэ.

Бэлтгэсэн: Н.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж