Адольф Гитлер-ийн олны хvртээл болоогvй ховор фото зургууд 39 фото

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Адольф Гитлер-ийн олны хvртээл болоогvй ховор фото зургууд 39 фото

Нэгэн
цагт дэлхий нийтийг донсолгож байсан Адольф Гитлерийн олон нийтэд
тєдийлэн хvртээл болоогvй ховор фото зургуудыг та бvхэнд толилуулж
байна. Австри улсад тєрсєн Германы улс тєрч, их удирдагч энэ хvний
дараах зургуудыг vзэхэд Дэлхийн хоёрдугаар дайны галыг асааж, 6 сая
Еврейчvvдийг аймаглан устгахад гол анхаарлаа хандуулж, 17 сая энгийн
иргэнийг системчлэн хороосон харгис хэрцгий хvн байсан гэхэд итгэмгvй
санагдах ч тvvх энэ бvхний гэрч болон vлдсэн юм. Эдгээр зурган дээрх
хvvхдvvд ч гэсэн тvvний vзэл бодол, баримтлалыг тууштай дэмжигчид байсны
vндсэн дээр ийнхvv хамтдаа зургаа авахуулсан нь энэ бизээ. Энэ дашрамд
хэлэхэд цэвэр цусны шинэ vндэстэн бий болгохоор тэмцэж байсан ч єєрєє
Африк болон Еврей гаралтай байсан гэсэн нэгэн таамаг дэвшээд байгаа юм.
Нацист Германы удирдагчийн тєрєл садангийн 39 хvний шvлснээс авсан
дээжийн шинжилгээгээр Гитлер холокостын vеэр аймаглан устгаж байсан
Еврейчvvдтэй биологийн холбоотой байж болзошгvй гэсэн vр дvн гарсан
байна. Бельгийн сэтгvvлч Jean-Paul Mulders, тvvхч Marc Vermeeren нар энэ
оны эхээр Фюрерийн vеэл болох Австрийн фермер эр болон бусад хамаатан
саднуудыг нь олж тогтоожээ. "Энэ бvх шинжилгээнээс харахад Гитлер vзэн
яддаг хvмvvстэйгээ гарал угсаа ижил байсан" гэж сэтгvvлч Mulders
Бельгийн долоо хоног тутмын Knack сэтгvvлд нийтэлсэн нийтлэлдээ дурдсан
байна. Гитлерийн эцэг Alois Hitler гэрийн vйлчлэгч Maria Anna
Schicklgruber-ын бутач хvv бєгєєд эхээрээ овоглож байсан тvvний эцэг нь
Leopold Frankenberger гэгч 19 настай Еврей залуу байсан гэж тvvхчид vзэж
байгаа аж.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж