Биелса Ривэр “Плэйт”-ийг дасгалжуулахгүй гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Биелса Ривэр “Плэйт”-ийг дасгалжуулахгүй гэнэ

Хямралд орж, сүүлийн найман тоглолтод хожил авч чадалгүй оноо алдсаар байгаа Аргентиний том баг “Ривэр Плэйт” үүнийхээ бурууг дасгалжуулагч Анхель Каппад тохож, ажлаас нь халаад байв. Тус клуб шинэ дасгалжуулагчийн эрэлд яаралтай гарч, Марсело Биелса болон Америго Галлего нарыг хараандаа аваад байсан ч өнөөдөр Марсело Биелса татгалзсан хариу өгчээ. Чилийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа энэ долоо хоногт өгсөн Биелса одоохондоо ямар нэг ажлын санал хүлээж авахгүй гэдгээ хэлсэн байна. Чилийн хөлбөмбөгийн холбооны удирдлагууд солигдсоны улмаас Марсело Биелса ажлаа өөрийн саналаар орхисон билээ. Америго Галлего ч одоогоор зөвшөөрсөн хариу өгөөгүй байна. Тиймээс хэсэг хугацаанд хүүхдийн багийн дасгалжуулагч Хуан Хосе Лопес “Ривэр Плэйт”-ийг дасгалжуулж байхаар болж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж