Солонгос эрэгтэйг шүүхэд монгол өмгөөлөгч оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Солонгос эрэгтэйг шүүхэд монгол өмгөөлөгч оролцоно

БНСУ-ын Чоннас Нажу хотод 26 настай Б.Ганцэцэг гэх эмэгтэй тус улсын иргэн 34 настай Янг амь насыг бүрэлгэсэн хэрэг өнгөрсөн сард гарсан билээ. Уг хэргийг үйлдсэн Янгид холбогдох шүүх хуралд оролцох тухай хүсэлтийг нэгэн  монгол өмгөлөөгч гаргасан байна. Тэрбээр  Гадаад хэргийн яаманд хандан  “ Хэдийгээр тус улсын нутаг дэвсгэрт би өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхзүйн үндэслэл байхгүй ч тухайн улсын  олон улсын эрхзүйч болон өмгөөлөгч нартай холбоотой тул хэргийг нааштай шийдвэрлэх, хохирогчдийн сэтгэл санааны нөхөн төлбөрийг тогтоолгоход  нөлөөлнө” гэсэн хүсэлт тавьсан байна. БНСУ-ын хуульд зааснаар хохирогчид өмгөөлөгчөөр хангагдахгүй харин шүүгдэгч өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцохоор заасан байдаг аж. Монгол Улсын иргэн Б.Ганцэцэгийг хороосон этгээд дээд боловсролтой багш мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж