“Зоос”-ын удирдлагуудад эрүү үүсгэн шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

“Зоос”-ын удирдлагуудад эрүү үүсгэн шалгаж байна

Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Зоос” банкны захирал  асан Ш.Чуданжий, ТУЗ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нарт Эүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйл ангиар өнгөрсөн нэгдүгээр сард хэрэг үүсгэжээ. Одоогоор уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд  байгаа бөгөөд хадгаламж эзэмшигч зээлдэгч олонтой тул хэргийг эцэслэн шийдвэрлэхэд багаггүй хугацаа орох аж. Тэднийг Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан” Банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж төлбөр тооцоо,банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчин бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт шалгуулж буй. Харин уг хэрэгт  сэжигтнээр татагдан Ганц худагт хоригдож буй Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэнд ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн нь тодорхойгүй байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж