Говийн бүсэд цогцолбор байгуулах санхүүжилтийг шийджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Говийн бүсэд цогцолбор байгуулах санхүүжилтийг шийджээ

Өмнөговь аймгийн Аймгийн Засаг дарга тэргүүтэй орон нутгийн удирдлагууд аймгийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаа, бэлтгэл бэлэн байдалтай танилцжээ.  Мөн тус хэлтсийн багаж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, албан  хаагчдын нийгмийн асуудал, ажиллах орчинтой нь танилцаж санал бодлыг нь сонссон байна. Аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэгдсэн 2.5 га газарт Онцгой байдлын албаны говийн бүсийн сургалтын цогцолбор барьж байгуулахад шаардагдах төсөв, зураг төслийг энэ үеэр танилцуулж, Засаг дарга ч 34.7 сая төгрөгийн санхүүжилтийг  газар дээр нь шийдэж өгсөн байна. Онцгой байдлын албаны говийн бүсийн сургалтын цогцолборыг ирэх оны гуравдугаар улиралд ашиглалтанд оруулах аж.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж