Японтой хамтран “Хоёр тоосго” бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Японтой хамтран “Хоёр тоосго” бүтээнэ

 “2 шөнө, 3 өдөр”, “Хүрэлдэй-Их хааны элч” зэрэг бүтээл нь үзэгчдийн хүртээл болж байсан “ЭсТи” студи нэгэн шинэ бүтээл төрүүлэх гэж байна.

“Хоёр тоосго” нэртэй уран бүтээл  дээрээ тэд  япончуудтай хамтарч ажиллаж байгаа гэнэ.

Кино дэлхийн II дайны үед  олзлогдож, Монголд хоригдож байсан япон цэргүүдийн тухай өгүүлэх гэнэ.

Бодит үйл явдлаас сэдэвлэсэн энэхүү түүхэн киноны баатрууд бодит хүмүүс. Гол дүрийн нэг Шарав гуай одоо 92 настай бөгөөд манай улсын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаагийн аав юм. Киноны ерөнхий продюсерээр Японы Кёкүшинкай каратегийн холбооны ерөнхийлөгч, дэлхийн каратегийн олон удаагийн аварга, 1980-аад оны Японы дэлгэцийн  од, алдарт Брюс Лигийн дотны найз хүн төдийгүй түүний хамтрагч Казама Кен ажиллаж байгаа аж. Харин киноны найруулагч нь  “ЭсТи” студийн захирал, кино найруулагч Б.Амарсанаа юм.  Киногы зураг авалтыг ирэх зунаас эхэлж, 4 улирал үргэлжлэх аж.

Г. Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж