
Энэ хүрээнд нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй РС, цахим тоглоомын газруудын цагийн хуваарийн мөрдөлт, үйл ажиллагаанд хяналт тавих, тоглоомонд донтсон насанд хүрээгүй хүмүүсийг хяналтанд авах, илэрсэн зөрчлийг арилгуулах юм байна.
Нэгдсэн арга хэмжээний бүрэлдэхүүнд аймаг нийслэлийн цагдаагийн газар, хэлтсийн хэв журмын тасгийн дарга, ахлах хэсгийн байцаагч, хүүхдийн арлах байцаагч, аймг нийслэлийн хүүхдийн төлөө хэлтэсүүд багтаж байгаа ажээ.
Арга хэмжээний үр дүнд РС, цахим тоглоомонд донтсон , насанд хүрээгүй хүмүүсийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, хүүхдийн төлөө хэлтсийн ажилтнуудад хариуцуулах ажлыг зохион байгуулж, зөвлөгөө өгүүлэх, тоглоомын газрын талаар дагаж мөрдүүлэх эрх зүйн бичиг баримтанд тусгах санал хүсэлтийг хүлээн авах юм.
Б.Батжаргал