Монголчууд Булган аймагт өөрсдийгөө хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Монголчууд Булган аймагт өөрсдийгөө хэлэлцэж байна

“Монгол хүн 2020” хөтөлбөрийг энэ сарын 18-нд Булган аймагт хэлэлцүүлэх болсон байна. Эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажил орлоготой, аюулгүй орчинтой байлгах зорилтот “Монгол хүн 2020” хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг Дорнод аймгаас эхэлсэн юм. Хөтөлбөрийн хэлэлцүүлгийг 21 аймагт хийж, аймаг бүрт иргэдийн өмнө өдөр бүр тулгамддаг асуудлаа ярилцах болсон юм. Монгол Улсын хэмжээнд “Монгол хүн 2020” хөтөлбөрийг хэлэлцүүлсний  дараагаар иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг нарийвчлан авч үзээд хөтөлбөр боловсруулан ажиллах гэнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж