Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Шилдгүүд тулна

Нэгдсэн улсын хамгийн том цэнгэлдэхэд болох тулаандаа Мэнни Пакуйао болон Антонио Маргарито нар бэлдэж байна. Тус тулаан бямба гарагт Техас мужийн  Каубойс цэнгэлдэхэд болно. Хоёр боксчин маань эзэнгүй байгаа WBC холбооны сүпэр хагас жингийн аваргын бүсийн төлөө тоглох болно. Мэнни Пакуйаогийн хувьд өөр өөр жинд шилдэг байж чадсан өнөө цагийн хамгийн шилдэг боксчдын нэг. Пакуйао энэ тулаанд их ач холбогдол өгч байгаа бөгөөд хэрэв тэр ялбал тэр 8 өөр жинд аварга болсон боксчин болно. Маргарито сайн боксчин ч, Пакуйао болон түүний дасгалжуулагч Фрэдди Роач нар Мэннигийн хурд давуу тал бий болгон гэж үзэж байна.

Харин Маргаритогийн хувьд Шэйн Мослигийн эсрэг хийсэн тулаанд хориотой гарын боолт хийсэн хэрэгт холбогдсон. Тиймээс тэр Пакуйаог ялж унасан нэр хүндээ сэргээх хүсэлтэй байгаа аж.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж