
Өнгөрсөн 4-р сараас тус багийг удирдах болсон Анхел Каппагийн урагшгүй байдлын багийн удирдлагуудыг ийм үйлдэлд хийхэд хангалттай байсан юм. Ривэр Плэйт Аргэнтины Апэртура лигийн 11-р байранд бичигдэж байна. Тэд 13 тоглолтоос ердөө 18 хан оноог аваад байгаа аж. Ням гарагт лигийн шинэ баг Олл Боисд 1-0-р хожигдсон тэдний дараагийн учраа нь мөнхийн өрсөлдөгч Бока Хуниорс байх болно. Тиймээс Ривэрийнхэн чухал тоглолтоос өмнө шийдэмгий алхамыг хийж байгаа аж.
Каппа Ривэр Плэйтэд ирэхээсээ өмнө Клаусура лигт Хураканыг гайхалтай удирдан 2-р байранд оруулж байжээ. Тэрбээр өөрийн довтолгоо зонхилсон арга барилаараа олонд танигдсан нэгэн. Каппаг орлох хүнийг олтол Ривэрийн залуучуудын багийн дасгалжуулагч Хуан Хосе Лопэс багийг түр удирдахаар болоод байна. Индепэндиэнтийн хуучин дасгалжуулагч Америко Галлего болон Чилийн шигшээг удирдаж байсан Марсело Биэлса нарын нэг Ривэр Плэйтийн дараагийн удирдагч болох өндөр магадлалтай байгаа ажээ.