Төсвийн хуулийг шинээр өргөн барина

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Төсвийн хуулийг шинээр өргөн барина

Өнөөдөр 17.00 цагт Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн шинэчилсэн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барих гэж байна. Нэгдсэн төсвийн тухай хуулийг арванхоёрдугаар сарын 1-ний дотор хэлэлцэн батлах хуультай ч өмнөх төсөл задарч дахин хэлэлцэж эхлэх гэж байна. Иймд ирэх жилийн улсын төсөв цоорхойгүй гарах эсэх нь эргэлзээтэй боллоо. Он гармагц төсөвт тодотгол хийх шаардлага гарч болзошгүй гэсэн эргэлзээ ч үүсч байна. Орлогын эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай болсноос УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байсан төслөө Засгийн газар өмнө нь татаж авсан юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж