МАН-ын бага хуралд оролцов

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

МАН-ын бага хуралд оролцов

Монгол Ардын Намын бага хуралд Дундговь аймгаас зургаан гишүүний квот ногдсон нь Говьсүмбэр аймгийн дараа орох хамгийн бага тоо юм. Намын гишүүдийн тооноос хамаарсан энэ квотод УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Р.Рааш, аймгийн Засаг дарга Д.Чандмань, ИТХ-ын дарга Ц.Мөнгөнцоож,  аймгийн МАН-ын дарга Ш.Төрбат, дэд дарга О.Бат-Эрдэнэ нарыг сонгуулахаар МАН-ын дарга С.Батболд санал болгожээ.  Тэд “Ногоон гэрлээр” сонгогдсон байна. Харин тус аймгийн квот дээр МАХН-ын бага хурлын гишүүн байсан Ж.Адьяа, Д.Мягмар нар дахин сонгогдсонгүй, Л.Амгалан нийслэлийн квот руу шилжин дахин сонгогдсон юм. МАН-ын хяналтын зөвлөлд болон удирдах зөвлөлд Дундговь аймгаас хүн сонгогдсонгүй. 

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж