Солонгосын Гёнги мужийн Гуян хотноо Зүүн хойд азийн бүс нутгийн Засаг захиргаадын холбоо /NEAR/ -оос зохион байгуулсан “Хамтын ажиллагаагаар дамжуулан хамтдаа хөгжих” олон улсын засаг захиргааны бүгд хурал, форумд манай аймгаас Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Пунцаг, Татварын хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, Зүүнбаян-Улаан сумын засаг дарга З.Буянбадрах оролцоод ирлээ. Тус хуралд гишүүн таван орны 300-гаад төлөөлөгчид очиж мэдээлэл харилцааны шинэ технологийн дэвшил, био технологи, орчин үеийн цахилгаан, дулаан зэрэг шилдэг бүтээлүүдтэй танилцаад ирсэн байна. Мөн Зүүн хойд азийн бүс нутгийн Засаг захиргаадын холбоо /NEAR/-ны аялал жуулчлалын дэд хорооноос БНХАУ-ын Хенан мужийн Жиа Зуо хотод аялал жуулчлалын хурал зохион байгуулсан бөгөөд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Г.Баясгалан, ЗДТГ-ын гадаад харилцаа, олон нийт хэвлэл мэдээллийн хариуцсан мэргэжилтэн Ч.Батсуурь, “Баянговь” жуулчны баазын захирал Г.Ганхуяг, ДМД компанийн захирал З.Дэмэдбал зэрэг 10-аад хүн оролцоод ирсэн байна. Уг хурал “Нүүрсхүчлийн гаралт багатай аялал жуулчлалыг зүүн хойд азиас эхлэе” уриан дор болж, 5 улсын төлөөлөгчид оролцсон ба ногоон байгууламж, байгальд хоргүй аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын цогц арга хэмжээнээс суралцаж, олон улсын төлөөлөгчдөд зориулсан үзэсгэлэнг сонирхжээ.
Б.Батчимэг