Марк Твений шагналын эзэн тодорчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Марк Твений шагналын эзэн тодорчээ

Инээдмийн кино болон жүжгийн хагмийн шилдэг жүжигчинг шалгаруулдаг Марк Твений нэрэмжит Америкийн шилдэг хошигнолын шагнал гардуулах ёслол өчигдөр Кеннедигийн урлагийн төвд боллоо.

Энэ жилийн шилдгийн шагналыг 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Сара Пейлинг элэглэж байсан инээдмийн жүжигчин Тина Фей хүртжээ. Тэрбээр энэ жил "30 Rock" нэртэй кинонд тоглосон ба энэхүү киноны дүрээрээ Эмми авардсын шагнал хүртсэн юм.

“Би хэзээ ч Марк Твений шагналыг хүртэнэ гэж бодож байсангүй. Үнэхээр баяртай байна” хэмээн шагнал гардсаныхаа дараа хэлжээ. Тэрбээр энэхүү шагналыг хүртэж байгаа гурав дахь эмэгтэй жүжигчин болж байгаа ба өмнө нь Лили Томлин, Вупи Голдберг нар хүртэж байсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж