“Take off” хамтлаг тарсан уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

“Take off” хамтлаг тарсан уу?

Нэг хэсэг уран бүтээлээ эрчимтэй хийж байгаад алга болсон “Take off” хамтлаг одоо хаана, юу хийж явна вэ? Хамгийн сүүлд дөрвөн жилийн ойн тоглолтоо “UB palace”-ын  концертын их танхимд хийснээс хойш ганцаарчилсан уран бүтээлүүдээ гаргасан тэднээс Баясук л тунаж үлдэж байх шиг байна. Хамтлагийн хамгийн хөдөлмөрч залуу гэгдэх  Баясук “Хотын хөгжим” нэртэй бие даасан цомгоо гаргаснаасаа хойш нэлээд хэдэн дуу гаргаад амжсан. Харин Наагий нэгэн компанийн маркетингийн ажил хийж байгаа гэнэ. Түүнийг ажлаа тун сайн хийдэг гэж удирдлагууд нь үнэлдэг гэсэн. Харин Сүхээ нь хувиараа нэгэн pub ажиллуулдаг байж байгаад больсон сурагтай. Хамтлагийнхаа хамгийн аятайханд тооцогддог Баагий телевизийн нэвтрүүлэг хөтөлж байсан ч МИУС-ийн аялал жуулчлалын менежментийн агийг дүүргэсэн эхнэрийнхээ хамтаар энэ зун жуулчны бааз ажилуулц өнгөрөөсөн гэнэ. “Take off” хамтлагийн Баясук хамтлагаа түр завсарлага авсан гэж байсан ч эргэж нийлэх нь эргэлзээтэй хэвээр л.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж