“L-Guards” Банконгийг зорино

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

“L-Guards” Банконгийг зорино

“L-Guards” хамтлаг нь 2004 оноос жил бүр зохион байгуулагдаж ирсэн амьд хөгжим сонирхогчдын  “Coke’n beat 2010” наадмын энэ жилийн ялагч болсон юм. Тус наадмаас тэд  “Yamaha”-гаас  зохиодог амьд хөгжмийн “Asian Beat” наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох дөрөв дэхь хамтлагаар тодорсон. Азийн 12 орон оролцож буй уг наадам энэ сарын 14-нд Тайландын Банконг хотын “Aksra” хэмээх театрт болох аж. “L-Guards” хамтлаг уг наадамд 2011 оны нэгдүгээр сарын 4-нд худалдаанд гаргах гэж буй хоёр дахь цомгийнхоо “Амьдралыг хамгаалагчид” гэсэн шинэхэн дуугаараа өрсөлдөх аж. Тэд энэ сарын 12-ны 15.30-д Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Банконгийг зорих нь ээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж