МЗЭ хорин найм дахь удаагийн “Болор цом” наадмыг энэ жил өмнөх жишгээс арай өөрөөр зохион байгуулах гэнэ. Тухайлбал, сүүлийн арваад жил “Болор цом” наадмыг Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсан ойн өдөр буюу жил бүрийн нэгдүгээр сарын 9-нд зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ. Тэгвэл энэ жил арванхоёрдугаар сарын 11-12-ны өдрүүдэд “Болор цом” наадмыг зохион байгуулахаар яруу найрагчдын бүтээлийг эхний шалгаруултанд авч эхлээд байна. Энэ удаагийн “Болор цом” наадмыг Улсын их хурлын гишүүн Д. Хаянхирваа ивээн тэтгэхээр амлажээ. “Болор цом” наадам энэ жил нийслэл хотод биш харин түүний сонгогдсон тойрог болох Дархан-Уул аймагт болох бөгөөд наадамд оролцох шүлэгчдийн унаа хоол, байрны зардлыг гишүүн Д. Хаянхирваа даах гэнэ.
А.Зул