Урлагийнхан “Большой театр”-ын тайзнаа

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Урлагийнхан “Большой театр”-ын тайзнаа

Монголын шилдэг уран бүтээлчдийн баг ОХУ, Казахстанд улсынхаа урлаг, соёлыг сурталчлахаар маргааш хилийн дээс алхах гэж байна. ОХУ, Казахстанд зохион байгуулах Монголын соёлын өдрүүд энэ сарын 11-17-ны өдрүүдэд үргэлжлэх гэнэ.
Москвагийн “Большой театр”-т зочилж, уран бүтээлийн тайлангаа тавих энэ удаагийн бүрэлдэхүүнд ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, гавьяат жүжигчин, Монголын шилдэг балетчин Д.Алтанхуяг, “Харанга”-ын Лхагваа, поп хатагтай Б.Сарантуяа, дуучин С.Наран, гитарчин Өөжгий гэхчлэн манай урлагийн жинхэнэ сор болсон уран бүтээлчид багтжээ. Эдэн дээр Морин хуурын чуулга, ҮДБЭЧ-ын бүжигчид гэсэн багийн бүрэлдэхүүнийг нэмээд 100 гаруй уран бүтээлч хойд хөршид урлагаа сурталчлах томилолт өвөртлөөд байгаа аж. “Onn&Off” продакшны захирал С.Ононбат найруулж байгаа Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Алма-Ата, Москва хотноо найруулагч Б.Баатарын “Татар ажиллагаа”, Ж.Сэнгэдоржийн “Адам буюу хүчилтөрөгч”, Б.Жаргалсайханы “Дэв”, Ц.Ганбатын “Миний муу аав” киног гадаадын үзэгчдэд мөн толилуулах юм билээ.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж