Аяллын хөлөг удирдлагаа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Аяллын хөлөг удирдлагаа алджээ

"Карнивал Сплендор"

Тойрон аяллын асар том хөлөг хэдэн мянган  зорчигчидтой Номхон далайд удирдлагаа алдсан тухай Associated Press  мэдээлжээ. Хөлөг онгоцны машины тасагт гал гарсны улмаас гэрэл цахилгаангүй болж, удирдлагаа алдан хөвж байв. Энэ үеэр зорчигчид хоол ундгүй байлаа.

Carnival Cruise Lines компанийн "Карнивал Сплендор" (Carnival Splendor) хөлөг онгоцонд 3299 зорчигч, хөлгийн багийн 1167 хүн явжээ. Тойрон аяллын 290 метрийн урт хөлөг ням гаригт Калифорнийн эргээс гараад Мексикийг чиглэн явж байв. Даваа гаригийн өглөөгүүр машины тасагт нь гал гарсан ба тэр үеэр хөлөг онгоц Мексикийн эргээс 80 км-ын зайд явж байлаа. Галын үеэр бүх зорчигчдыг дээд тавцанд гаргаж, галтай бараг хагас өдөр тэмцсэний эцэст унтраажээ. Нэмэлт цахилгаан эх сурвалжаар үйл ажиллагааг сэргээсэн ч хөдөлгүүрээ асааж чадсангүй. Хөлөг онгоц одоо чөлөөт хөвөлтөөр Мексикийн эргээс 240 км-ын зайд байгаа ба түүнийг ойрын үед Энсанда хотод чирэн авчрах гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж