Иргэдийн байр авах чадвар сайжраагүй

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Иргэдийн байр авах чадвар сайжраагүй

Нээлттэй нийгэм хүрээлэнгээс 2005-2009 оны хооронд хэрэгжсэн 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд дахь хэрэгжилтэд мониторнг хийжээ.  Дээрх мониторнгоос доорх дүгнэлтийг тус хүрээлэнгээс гаргасан байна. Хөтөлбөрийг төлөвлөхдөө байрны үнийг бодитой тооцоонд суурилан төлөвлөж чадаагүйгээс гадна үнийг бууруулах чиглэлээр дорвитой ажил хийж чадаагүйгээс гадна Засгийн газрын бондын хөрөнгөөр баригдсан байр төсөвт өртөгтөө уягдсан муу чанартай байсан гэнэ. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт биеллээ олоогүй, мөн мастер төлөвлөгөөний барилгын материалын тооцоолол бодит байдлаас хэт хол зөржээ. Хамгийн гол нь иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах зээлийн, түрээсийн тогтолцоог бүрдүүлэх зохион байгуулалтын ажил хангалтгүй хэрэгжсэн хэмээн дүгнэж.  Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд орон сууцны үнэ дунджаар хоёр дахин өссөн бол харин иргэдийн худалдан авах чадвар 10 жилийн өмнөх түвшинд байгаа гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж