Хэн нь хэнээсээ хулгайлав?

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Хэн нь хэнээсээ хулгайлав?


…Тайван намрын өнгө нь халиун
Тансаг олны итгэл халуун
Суугуул нутгийн уудам хөндийд
Суурь сүргийн бараа дүүрэн… гэх  “Хөдөөгийн баясгалан” киноны дууг монголчууд бүгд мэднэ. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин Б.Баяраа агсны дуулснаар бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн энэ дууг германчууд хулгайлсан байх юм. 1985 онд байгуулагдсан Германы “Wind” гэх хамтлаг “Хөдөөгийн баясгалан” киноны дууны хөгжмийг ёстой л А, Б-гүй хулгайлан “So wie Du” хэмээх дуугаа дуулжээ. “Хөдөөгийн баясгалан” киног анх 1974 онд Г.Бат-Очир зохиолыг нь бичиж, Д.Жигжид гуай найруулж үзэгчдийн хүртээл болгож байсан гээд бодохоор германчууд манай алтан үеийнхний, үзэгчдийн сэтгэлд хоногшсон аялгууг хулгайлсан нь батлагдаж байгаа юм. Энэхүү дууны үгийг С.Дашдооров, хөгжмийг Г.Бирваа бичсэн байна.

Германы “Wind” хамтлагийн дууг энд дарж үзнэ үү. 

Бас нэгэн зүйлийг сонирхуулахад 90-ээд онд залуусыг байлдан дагуулж, хүн бүхний аялах дуртай дууны нэг болсон “Жирийн Монгол охин” дуу бас л хулгайн дуу байх юм. Сүүлийн үед Монголын хамтлаг, дуучид гадаадын дуучдын дууны аяыг хулгайлах нь бараг л энгийн зүйл болсон. Тэгвэл “Шигтгээ” хамтлагийн дуулсан “Жирийн Монгол охин” дуу нь хулгайн дуу гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Энэ дууг анх Kim Collins гэх залуу дуулсан бөгөөд  “Шигтгээ” хамтлагийн дуучин Б.Цог “Гэнэн залуу байхдаа “Жирийн монгол охин” дууг хийсэн. Залуу насны минь алдаа байсан” хэмээн хулгайн дуу хийснээ хүлээн зөвшөөрч байсан удаатай юм.

“Жирийн Монгол охин” дууны эхийг энд дарж үзнэ үү.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж