Өмнөх хоногоос таван толгой мал нэмж өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Өмнөх хоногоос таван толгой мал нэмж өвчилжээ

Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудын 19 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 24476 толгой мал өвчилснөөс 24467 толгой малыг устгасан нь 99.9 хувьтай байна. Өмнөх хоногоос өвчилсөн малын тоо таван толгой малаар нэмэгдэж, шүлхий өвчинтэй тэмцэх ажилд 1613 хүн, 75 мотоцикл, 380 автомашин техник хэрэгсэлтэйгээр устгал, ариутгал хяналтын 74, хөдөлгөөнт хяналтын 123 цэгт үүрэг гүйцэтгэж байна.

Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудын 42 сумдын 5.233.381 толгой малыг вакцинжуулахаас 3.799.240 толгой малыг вакцинжуулсан нь 72.5 хувьтай байна.

Мөн Дорноговь аймгийн Их-Хэт сумын III багийн нутаг “Хөгцөт” гэдэг газар шүлхий өвчин гарсан тул аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон, өвчилсөн 14 /үхэр/ малыг устгажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж